ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР ӨНӨӨДӨР ТОХИОЛОО

310935203_635344351594781_8264376512878712463_n-Medium.jpg

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу Дэлхий нийтээр 33 дах жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд дэлхийн улс орнууд нэгэн зорилго, уриа дор жил бүр нэгддэг. Энэ жилийн хувьд НҮБ-ын Ерөнхий  ассамблейс “Иргэд олон нийтэд эрт cэрэмжлүүлэг хүргэх арга хэмжээ” уриа дор тэмдэглэн өнгөрүүллээ

Онцгой байдлын газраас гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг угтан Онцгой байдлын газрын даргын баталсан “Гэр хорооллын айл өрхийн галын аюулгүй байдлыг хангуулах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамж”-ийн дагуу 13 багийн 1420 айл өрхөөр явж 3281 иргэнд урьдчилан сэргийлэх үзлэг, ухуулга яриа хийсэн

Арвайхээр сумын төвд гал түймэр, гамшиг осол тохиолдсон үед тусгай зориулалтын автомашин хүрэлцэн очиход бэрхшээлтэй зам, мухар гудамжны судалгаа гаргаж ажлын зурагт байрлуулан мухар гудамжны тэмдэг тэмдэглэгээг Арвайхээр сумын 13 багийн засаг дарга, Улаан загалмайн хороотой хамтарч мухар гудамжны үзүүрт зориулалтын гэрэл ойлгогч бүхий 30 ширхэг самбарыг байрлуулан ажиллаа

Энэ хүү тэмдэг тэмдэглэгээ нь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Цагдаагийн газрын шуурхай дуудлагаар очих бүрэлдэхүүн ашиглаж болох давуу талтай юм

Мөн Хужирт сумын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг угтаж өдөрлөг зохион байгуулав.

Өдөрлөгт Хужирт сумын Засаг даргын тамгын газрын ажилтан алба хаагчид, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 6 бүлгийн нийт 156 сурагч, 87 иргэн хамрагдаж Эрэн хайх аврах бүлгийн гал түймэр унтраах болон аврах ажиллагааны багаж хэрэгсэлтэй танилцаж аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж авлаа

scroll to top