ЯНДАНГАА ХӨӨЛЬЕ, ӨНӨТЭЙ ӨВӨЛЖЬЕ АЯНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

DSC_0546-Medium.jpg

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг угтан Яндангаа хөөлье, өнөтэй өвөлжье аяны нээлтийн үйл ажиллагааг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Арвайхээр сумын “Аюуш баатар”-ын талбайд зохион байгууллаа.

Энэ үеээр Онцгой байдлын алба хаагчид иргэдэд Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ухуулаг яриа хийж, гарын авлага тарааж ажиллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн засаг даргын орлогч И.Доржсүрэн, Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбат, Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Одонбаяр нар оролцлоо.

scroll to top