“ӨСВӨРИЙН АВРАГЧ-2022” АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

DSC_0534-Medium.jpg

Аймгийн засаг даргын Монгол Улсын Шадар Сайдтай 2022 онд байгуулсан гэрээний дагуу аймгийн засаг даргын баталсан удирдамжийн хүрээнд “Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдөр”-ийг угтан “Өсвөрийн аврагч-2022” аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Улаан загалмайн хороо хамтран ахлах ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.

Уг тэмцээний гол зорилго нь Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, тэдний тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэхэд оршино.

Тэмцээн 6 үе шаттай явагдаж Мэдлэг сорих асуулт, хариултын цэг, Усанд осолдогчийг аврах цэг, Анхны тусламжийн цэг, Хүч авхаалж самбаа сорих цэг, Гал унтраах цэг, Химийн хордолтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэсэн.

Тэмцээний дүн гарч “Өсвөрийн аврагч-2022” аймгийн аварга шалгаруулах тэмцээнд Тусгай байранд Арвайхээр сумын ерөнхий боловсролын Тэмүүлэл эрдэм сургууль, Арвайхээр сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургууль, Гутгаар байранд Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль, Дэд байранд Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, Тэргүүн байранд Хайрхандулаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн баг тамирчид орж өргөмжлөл, шилжин явах цомын эзэн боллоо. Мөн бүлгийн гишүүдээс өсвөрийн шилдэг аврагч хүүхэд /эрэгтэй/ Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сурагч Б.Баттогтох, шилдэг аврагч хүүхэд /эмэгтэй/ Арвайхээр сумын Ерөнхий боловсролын Мэргэд сургуулийн сурагч Ө.Халиун нар шалгарлаа

scroll to top