АМЬСГАЛЫН БИЕ ДААСАН ТӨХӨӨРӨМЖТЭЙ, ХҮНДРҮҮЛСЭН НӨХЦӨЛД АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

received_1586042121851700-Medium.jpeg

Онцгой байдлын ерөнхий газраас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын “Гал түймэр унтраах, аврах бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх нэгдсэн арга хэмжээ” удирдамжийн хэрэгжилтийг хангах, Гал түймэр унтраах, аврах ангийн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар анги, Эрэн хайх аврах салбарын алба хаагчдад Амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үед дагаж мөрдөх дүрэм, ажиллах хугацааг тооцоолох аргачлалыг танхимын сургалтаар орж, хүндрүүлсэн нөхцөлд амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах дадлага сургууль зохион байгууллаа

Сургуулиар барилгын 1,2 дугаар давхарт гарсан гал түймрийг унтраах, утаа ихтэй орчноос нэрвэгдэгчийг аврах зэрэг дадлагыг салаа, бүлэг, алба хаагч бүрээр хийж гүйцэтгэв.

scroll to top