“ОЛОН УЛСЫН АХМАДЫН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН 4 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА”

DSC_0133-Medium.jpg

“ОЛОН УЛСЫН АХМАДЫН БАЯР”-ыг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын ахмадын хорооны Өвөрхангай дахь салбар аймгийн Онцгой байдлын газартай хамтран спортын 4 төрлийн тэмцээнийг 2022.09.29-ний өдөр зохион байгуулж хурд хүч, цэц мэргэнээ сорилоо

“Гар бөмбөг”-ийн тэмцээнд Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 4 дүгээр салаа Тэргүүн байр, Онцгой байдлын газрын баг тамирчид Дэд байр, “Олс таталт”-ын тэмцээнд Онцгой байдлын газрын баг тамирчид Тэргүүн байр, Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 4 дүгээр салаа Дэд байр

“Байт сур харваа”-ны тэмцээнд Эрэн хайх аврах салбарын холбоочин жолооч, ахлах ахлагч Д.Батхуяг Тэргүүн байр, бэлтгэл ахлах ахлагч Д.Батдаш Дэд байр, “Шагайн харваа”-ны тэмцээнд бэлтгэл ахмад Д.Бямбатогтох Тэргүүн байр, Аврагч гал сөнөөгч, ахлагч Т.Алтансүх Дэд байр тус тус эзэлж нийт багийн дүнгээр Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 4 дүгээр салаа тэргүүлэн шилжин явах цомын эзэн боллоо

Мөн энэ үеээр Монгол Улсын Шадар Сайдын тушаалаар бэлтгэл ахлах ахлагч Д.Батдаш “Онцгой байдлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдлаа

scroll to top