ГАЛ УНТРААХ ТАКТИКИЙН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

308122570_1218021378771415_1354418947905905757_n.jpg

Онцгой байдлын газрын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 3 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Гал унтраах тактик”-ийн сургуулийг 2022.09.26-ны өдөр Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-н Өвөрхангай аймаг дахь салбартай хамтарч зохион байгууллаа.

Танхимын сургалтаар тус байгууллагын 65 ажилтан алба хаагч болон сумын төвд ажилладаг алба хаагчдад цахимаар холбогдон “Гал түймэр”, “Газар хөдлөлт” – өөс урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ” сэдвүүдээр 2 цагийн сургалтыг зохион байгуулсан.

Гал унтраах тактикийг сургуульд аймгийн Цагдаагийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв хамрагдаж болзошгүй гамшиг ослын үед авах арга хэмжээ, байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах дадлага сургууль хийгдлээ

scroll to top