ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

307447227_484288910304319_8383995785922463567_n-1024x1024-1.jpg

Монгол Улсын Шадар Сайд аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээнд тусгагдсаны дагуу Гучин-Ус суманд Гамшгаас хамгаалах Иж бүрэн дадлага сургуулийг 2022.09.22-24-ний өдрүүдэд зохион байгууллаа. Онцгой комиссын болон тусгай зориулалтын мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг яаралтай цуглар дохиогоор бүрэн цуглуулж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын тушаалын хавсралтаар батлагдсан хүн нэг бүрийн үүргэвчинд байх жагсаалтын дагуу хээрийн үүргэвчийн үзлэг хийж гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан машин техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгаж үнэлгээ дүгнэлт өгсөн.

Танхимын сургалтаар онцгой комиссын гишүүд, ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, иргэдийн болон ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдад гамшгаас хамгаалах ерөнхий ойлголт өгч мэдлэгийг дээшлүүлсэн. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулиар тухайн суманд тохиолддог болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, осол, гамшгийн үед сум өөрийн хүчээр иргэдийг авран хамгаалах, аврах хор уршгийг арилгах, сэргээн босгох боломж байгаа эсэхэд үнэлгээ дүгнэлт өгч  гамшгаас хамгаалах төлөвлөгөөг туршиж хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлж, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлсэн. Сумын гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийж эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулан ажилласан.

Ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн хээрийн дадлага сургууль хийж хээрийн үүргэвчинд байх хүнсээр хоол хийх, гарын дор материал ашиглан эмнэлгийн анхны тусламж үзүүлэх мэдлэг олгосон. Мал амьтны гоц халдварт шүлхий өвчний цагийн байдлаар хээрийн эмнэлэг байгуулах үзүүлэх сургууль зохион байгуулсан.

scroll to top