“ЧИНГИС ХААН”-Ы ХӨРГИЙГ ЭРХЭМЛЭН ЗАЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

DSC_9160-Medium.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны долдугаар сарын 11-ний өдрийн 159 дүгээр зарлигаар Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай зарлиг гаргасан.

 Тус зарлигийг бие бүрэлдэхүүнд бүрэн эхээр нь уншиж танилцуулан 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Эзэн богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залах үйл ажиллагаа зохион байгуулж дээдлэн шүтэж байхыг  нийт алба хаагчдадаа уриаллаа.  

 Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Одонбаяр 2022 оны хичээлийн жилийн сүүлийн сургалтын үйл ажиллагааг чанаржуулах, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, сургалтын зохион байгуулалтад офицер бүрэлдэхүүний манлайллыг дээшлүүлэх талаар үүрэг чиглэл өглөө.

Сургалтын дараа нийт бие бүрэлдэхүүний хувцасны үзлэг зохион байгуулж Насан туршийн боловсролын төвийн нийгмийн ажилтан Ц.Нэргүй  Их хааны үйл хэргийг алдаршуулах талаар сургалт зохион байгууллаа.

scroll to top