УСНЫ ГҮНИЙ ДАДЛАГА СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

299448322_2312281418927409_4092310703261107395_n.jpg

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, гал түймэр унтраах аврах 12 дугаар анги, аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, усны гүний шумбалтын багаж хэрэгслийг ашиглан шумбах дадлага эзэмшүүлэх зорилгоор “ХҮЙСИЙН НАЙМАН НУУР”-ын усанд 2022 оны 08 дугаар 12-14-ний өдрүүдэд  шумбалтын дадлага сургуулилт зохион байгууллаа.

Дадлага сургуулилтыг аврагчдын дунд анхан шатны болон мэргэжлийн гэсэн ангиллаар 3 өдрийн дадлага сургууль явуулав. Мэргэжлийн шумбагчид 10-12 метрийн гүнд шумбалт хийж алба хаагчдыг мэдлэг чадварыг дээшлүүллээ. Харин анхан шатны дадлага сургалтаар шинэ залуу алба хаагчдыг шумбалтын өмсгөлийг зөв өмсөх, усанд амьсгалаа зөв авч сурах зэрэг үйлдлүүдийг 4-5 метрийн гүнд хийж гүйцэтгэх зэргээр дадлага сургууль зохион байгуулсан.

Мөн эдгээр өдрүүдэд найман нуурын эрэг орчмоор усны эргүүл хийсэн.

scroll to top