ӨДӨР БҮР ҮЕР УСНЫ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СЭРЭМЖЛҮҮЛЭГ ХҮРГЭН АЖИЛЛАЖ БАЙНА

DSC_9112-Medium-1.jpg

ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШНИЙ МЭДЭЭ: 2022.08.07.

👉Хангай нурууны зүүн хойд хажуугаас эхтэй Орхон голын усны түвшин Бат-Өлзий сумын орчим олон жилийн дунджаас 10 см-ээр их байгаа бол Хархорин сумын орчим олон жилийн дунджаас 5 см-ээр бага байна.

👉Хангай нурууны өврөөс эхтэй Онги голын усны түвшин Уянга, Арвайхээр сумын орчим олон жилийн дунджаас 5 см-ээр бага байна.

👉Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац голын усны түвшин Нарийнтээл сумын орчим олон жилийн дунджаас 15 см-ээр бага байна.

👉Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй голын усны түвшин Өлзийт сум орчмоор олон жилийн дунджаас 5см-ээр бага бол Хөгшин Орхон голын усны түвшин олон жилийн дунджийн орчим байна. Гэж цаг уурын байгууллагаас мэдээлж байна.

Иймд гол, усны ойролцоо амарч, зугаалж байгаа иргэд та бүхэн болзошгүй үер усны ослоос урьдчилан сэргийлж, үерийн улмаас усны түвшин нэмэгдсэн үед баталгаат зам гүүрээр зорчих, бага насны хүүхдийг гол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, мөн гол уснаас хол отоглох, үерийн буулт бүхий газар отоглохгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

scroll to top