ГОЛ МӨРНИЙ УСНЫ ТҮВШНИЙ 2022 ОНЫ 8 ДУГААР САРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

 ИРГЭДИЙН АНХААРАЛД ❗❗

         Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй Орхон голын усны түвшин тухайн сарын олон жилийн дунджаас голын уртын дагуу 5-20 см их байх төлөвтэй бол Хангай нурууны өврөөс усжих Онги голын усны түвшин олон жилийн дундаж орчим, Таац гол, бусад жижиг голуудын усны түвшин олон жилийн дунджаас 10-30см бага байх төлөвтэй байна. 

        Нэг, хоёрдугаар арав хоногийн эхэн, нэгдүгээр арав хоногийн дунд үеэр бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон  хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж, үерлэж болзошгүй. Иймд гол мөрний сав газарт нутаглаж буй малчид, иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулан, хуурай сайр, гуу жалгийн  ойролцоо болон ам тосон бууж суурьшихгүй байхыг ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС АНХААРУУЛЖ БАЙНА.

scroll to top