ГОЛЫН ЭРЭГЭЭР УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЭРГҮҮЛ ТОМИЛОГДОН АЖИЛЛАЖ БАЙНА

DSC_8908-Small-e1657448432305.jpg

Тус газраас үер усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн найман байгууллагыг татан оролцуулж, батлагдсан хуваарийн дагуу өдөр бүр хөдөлгөөнт эргүүл буюу шуурхай албаны тусгай дуут дохиолол бүхий автомашинтай “Онги”, “Дайрга” голын эрэгээр аялал, зугаалгаар явж байгаа иргэдэд зөвлөгөө, зөвлөмж хүргэн ажиллаж байна.

Өнөөдөр /2022.07.10/ аймгийн Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 256-р ангитай хамтран Онги, Дайрга голын эрэг дагуу нийт 110 км зам бүхий газарт явж, 150 орчим иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж, зурагт хуудас тараан ажиллав.

Иймд гол, усны ойролцоо амарч, зугаалж байгаа иргэд та бүхэн болзошгүй үер усны ослоос урьдчилан сэргийлж, үерийн улмаас усны түвшин нэмэгдсэн үед баталгаат зам гүүрээр зорчих, бага насны хүүхдийг гол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, мөн гол уснаас хол отоглох, үерийн буулт бүхий газар отоглохгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

scroll to top