“ҮЕР УСНААС ҮРСЭЭ ХАМГААЛЪЯ” УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ӨДӨРЛӨГИЙГ БАТ-ӨЛЗИЙ СУМЫН “УЛААН ЦУТГАЛАН”-Д ЗОХИОН БАЙГУУЛАВ

290330356_772036897259673_114767873625700729_n-e1657288421487.jpg

Улсын хэмжээнд тохиолдож байгаа усны ослын тоо хохирлыг бууруулах, бага насны хүүхдүүдэд тавих эцэг, эхийн хараа хяналтыг сайжруулах, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах зорилгоор “Үер, уснаас үрсээ хамгаалъя” аяныг өрнүүлж байгаа.

Энэхүү аяны хүрээнд өчигдөр /2022.07.07/ аймгийн Цагдаагийн газар, Онги-Таац голын сав газрын захиргаатай хамтран гадаадын болон дотоодын аялагч ихээр амарч зугаалдаг байгалийн үзэсгэлэнт газрын нэг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Улаан цутгалан”-г зорин ирсэн иргэд, олон нийтэд үер усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө, зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэж, үер уснаас үрсээ хамгаалах өдөрлөгийг зохион байгуулав.

Энэ үеэр гүний болон уснаас аврах ажиллагааны үзүүлбэр, усанд живсэн хүнд үзүүлэх анхны тусламж сургалт болон урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болоод үр хүүхэд, хайртай бүхнээ хамгаалах мэдлэг, дадал эзэмшүүлэх чиглэлээр ажиллаа.

Иймд иргэд та бүхэн томоохон гол, мөрний ойр орчимд амарч зугаалж, явахдаа үер усны ослоос урьдчилан сэргийлж, эцэг эх, асран хамгаалагчийн хүүхдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг, анхааруулж байна.

Үер, уснаас үрсээ хамгаалъя

scroll to top