Бат-Өлзий сумын Билүүтийн амны голд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгуулав

14-e1657270582876.jpg

Тус газраас үер, усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх, мөн усанд живсэн хүнийг аврах, уснаас аврах ажиллагааны үзүүлбэр, усанд живсэн хүнд үзүүлэх анхны тусламжийг хэрхэн үзүүлэх сургалтыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг “Билүүтийн амны гол”-д зохион байгууллаа.

Үзүүлэх сургалтыг Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид үзүүлж, голын эрэг орчим тоглож байгаа хүүхэд, багачуудад зөвлөгөө өгч, эцэг эх, асран хамгаалагчийн хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаа.

Үер, уснаас үрсээ хамгаалъя

scroll to top