“Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг” зохион байгуулав

291483792_5380551758674208_6180028513221586699_n.jpg

Аймгийн хэмжээд сүүлийн 3 жилийн байдлаар 7 иргэн гол, усанд осолдож, амь насаараа хохирсноос эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүй байдлаас үүдэн бага насны 3 хүүхэд гол, усанд осолдож, амь насаараа хохирсон байна.

Тус газраас амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд, олон нийтэд гол, нуурын усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэх зорилгоор “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг”-ийг өнөөдөр /2022.07.06/ Арвайхээр сумын “Сансар” худалдааны төвийн гадна талбайд төрийн болон төрийн бус найман байгууллагатай хамтран зохион байгуулж, салбар хоорондын уялдааг ханган үер усны осолд өртөж байгаа хүүхдийн тоог бууруулахад чухал ач холбогдолтой юм.

Мөн  Монгол Улсын Шадар сайдын баталсан “Үер уснаас үрсээ хамгаалъя” аяны хүрээнд зохион байгуулж байгаа тус өдөрлөгийн үеэр усанд живсэн хүнд үзүүлэх анхны тусламжийг хэрхэн үзүүлэх талаарх сургалтыг явуулж, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны багаж зэвсэглэмжийг танилцуулж, үер уснаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд хүргэж ажиллаа.

Дээрх өдөрлөгийн арга хэмжээнд аймгийн Цагдаа, Байгаль орчин аялал жуулчлал, Эрүүл мэнд, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрууд болон Улаан Загалмайн хороо, Цаг уур, орчин шинжилгээний алба, Онги-Таац голын сав газрын захиргаа, Хэвлэл, мэдээллийн байгууллага оролцов.

Түүнчлэн иргэд баяр, амралтын өдрүүдэд гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

         Үер уснаас үрсээ хамгаалъя

scroll to top