Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулав

56789.jpg

Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/75 дугаар тушаалын  дагуу тус газраас аймгийн Иргэний бүртгэл статистик судалгааны мэргэжлийн анги, Нисэх буудлын аюулгүй байдлыг хангах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг өнөөдөр /2022.06.29/ зохион байгууллаа.

Бэлэн байдлын үзлэг, шалгалтаар мэргэжлийн ангийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө, түүний хэрэгжилт, үүсэж болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, мэдлэг чадвар, бэлтгэл бэлэн байдал болоод ослын үед ажиллах техник, хэрэгслийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавх зэргийг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

Мөн энэ үеэр “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа”, “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам, аргачлал”, зэрэг сэдвийн хүрээнд 2 цагийн танхимын сургалтыг нийт 15 албан хаагч, ажилтанд зохион байгуулсан юм.

scroll to top