“Жүр үр” ХХК-ны Арвайхээр сум дахь салбарын ажилчдад сургалт зохион байгуулав

2022.06.29-Small.jpg

Тус газраас “Жүр үр” ХХК-ны Арвайхээр сум дахь салбарын ажилчдад Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжуудыг сурталчлах, галын аюулгүй байдлын норм стандарт дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах, аюулгүй амьдрах аргад сургаж, дадлагажуулах зорилгоор сургалтыг энэ оны 06 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулав.

Сургалтаар “Галын аюулгүй байдал, гал түймэр гарахаас урьдчилан сэргийлэх”, “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам” зэрэг сэдвээр 2 цагийн танхимын сургалтыг нийт 19 ажилчдад оров.

Сургалтад идэвхтэй хамрагдсан “Жүр үр” ХХК-ны Арвайхээр сум дахь салбарын ажилчдад талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

scroll to top