Онцгой байдлын албанд зарлан мэдээлэх зориулалтаар ашигладаг, иж бүрэн тоноглолтой автомашиныг шийдвэрлэв

DSC_8692-Small-1.jpg

Өнөөдөр /2022.06.24/ Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай Япон Улсын Такикава хотын Гадаад харилцааны нийгэмлэгийн тэргүүн Мизүгүчи Нориказү танилцлаа.

Энэ үеэр Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Одонбаяр энэ оны эхний хагас жилийн байдлаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээ болон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулж, санал солилцлоо.

Япон Улсын Такикава хотын Гадаад харилцааны нийгэмлэгийн тэргүүн Мизүгүчи Нориказү үйл ажиллагаатай танилцах үеэр хэлэхдээ гамшиг осол, аюулт үзэгдлээс иргэдээ авран хамгаалах чиглэлээр зохион байгуулж, байгаа ажил, арга хэмжээ болон автомашин техник хэрэгсэл, цаашдын хамтын ажиллагааны талаарх саналтай танилцан, бидний цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин сайжирна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, Өвөрхангай аймаг Такикава хотын хамтын ажиллагааны хүрээнд Онцгой байдлын албанд зарлан мэдээлэх зориулалтаар ашигладаг, иж бүрэн тоноглолтой автомашиныг Япон Улсаас ачуулсан талаараа хэллээ.

Тус аймгийн Онцгой байдлын газарт 2020 онд Такикава хотоос иж бүрэн тоноглол бүхий гал унтраах автомашиныг хандивлаж байсан юм.

Хамтын ажиллагаандаа амжилт хүсье.

scroll to top