ӨНӨӨДӨР ХАМТАРСАН ДАДЛАГА СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАВ

284686286_695430954880559_5471553216750431696_n.jpg

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар анги, Эрэн хайх аврах салбар, Цагдаагийн газар, БОЭТийн алба хаагч нар Дашваанжил, Гор-Газ шатахуун түгээх станцын ажилчин алба хаагч хамтарсан гал унтраах тактикийн сургуульд 24 ажилтан албан хаагч хамрагдлаа

Тус сургалтыг гамшгаас хамгаалах тухай, галын аюулгүй байдлын тухай хууль” болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх, байгууллагын галын аюулгүй байдал сэдвээр танхимын болон гамшгийн нөхцөл, газар хөдлөлтийн улмаас гал түймэр, ослын үеийн удирдлага ажилтан, албан хаагчид, аврагч, гал сөнөөгчдийн харилцан ажиллагааг хангах, тухайн байгууллагын сайн дурын бүлэг болзошгүй гамшиг, ослын үед хурдан шуурхай, богино хугацаанд хамтран ажиллах зорилготой тус дадлага сургуулийг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан.

Сургуулийн эхний шатанд тус байгууллагын ажилтан албан хаагчдад танхимын сургалтаар мэдлэг эзэмшүүлэн сургалтын талбайд гал унтраах дадлага сургууль хийж заавар зөвлөгөө өгсөн бол Хоёрдугаар шатанд Дашваанжил, шатахуун түгээх станцын байранд гал түймэр гарч шатахуунаар цэнэглэж байсан машин шатаж, цахилгаан хэрэгсэлд масс үүсэж нөхцөл байдал хүндэрсэн тухай цагийн байдлын дагуу дадлага сургуулийг даргын ажлын зурагт дээр ажиллаж аврах ажиллагааны тактикийн  сургуулийг амжилттай зохион байгууллаа

scroll to top