Бэлтгэл дэд хурандаа Ц.Амарсанаагийн “Хөдөлмөрийн алдар”-ыг тэмдэглэв

5.jpg

Тус газраас шинэ залуу алба хаагч нарт ахмад үеэрээ бахархах, ахмад үеийнхний залгамж холбоог бэхжүүлэх, ахмад настнаа хүндэтгэх, уламжлалт ёс заншлаа дэлгэрүүлж, ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог сайжруулах ажлыг үе шаттай зохион байгуулан ажиллаж байгаа.

Тэгвэл энэхүү ажлын хүрээнд эх орныхоо эрх чөлөө тусгаар тогтнолыг бататгаж, ард иргэдээ гамшиг осол, аюулт үзэгдлээс авран хамгаалах ариун үйлсэд амь нас, сэтгэл зүрхээ зориулан аймгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, гавьяаныхаа амралтаа эдэлж байгаа, ахмад ажилтануудын төлөөлөл бэлтгэл дэд хурандаа Ц.Амарсанаагийн “Хөдөлмөрийн алдар”-ыг тэмдэглэж, хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг энэ оны 06 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Бидний урилгыг хүлээн авч, ажил амьдралынхаа арвин туршлага, үнэтэй сургамжаа харамгүй хайрласан бэлтгэл дэд хурандаа Ц.Амарсанаа танд болон танай гэр бүлд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

scroll to top