Онцгой байдлын ерөнхий газраас Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ оны 06 дугаар сарын 15-наас 17-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт зохион байгуулагдана.
Энэхүү тэмцээнд оролцох тус газрын алба хаагч, тамирчдаас өнөөдөр /2022.06.09/-ний өдөр довтолгооны шат, саадтай 100м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр сорилыг авлаа.

Дээрх тэмцээн зохион байгуулагдсанаар гал унтраах техникийн олон төрөлт спортыг олон улсын түвшинд хүргэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, бие бялдрыг хөгжүүлэх, тэсвэр хатуужил олгох, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, Онцгой байдлын албыг иргэд, олон нийтэд сурталчлах, энэ спортоор хичээллэх алба хаагчдын тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.



Тэмцээнд оролцох алба хаагчдадаа амжилт хүсье.