ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР ХҮҮХЭД БАГАЧУУДАА БАЯРЛУУЛЛАА

DSC_8345-Copy-Medium.jpg

Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүний гэр бүлийн хүрээнд “Энхрий бяцхан үрс минь” сэдэвт Өдөрлөгийн арга хэмжээг энэ сарын 29-ний өдөр аймгийн хүүхэд залуучуудын паркийн “Хөл бөмбөг”-ийн талбайд зохион байгууллаа.

Тус арга хэмжээг нээж нийт бие бүрэлдэхүүний гэр бүл болон хүүхдүүдэд Онцгой байдлын газрын дарга дэд хурандаа Д. Одонбаяр “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлэн цаашдын ажил хөдөлмөр, сурлагад өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөлөө.

Алба хаагчдын авьяаслаг хүүхдүүд урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүлсэн бол өдөрлөгт оролцохоор ирсэн хүүхдүүдийн дунд насны ангиллалаар 4-6 насны ангилалд гүйлтийн тэмцээнд Тэргүүн байранд  Б.Очирбат, М.Мөнгөнзул, Дэд байранд  Ө.Баттүшиг, С.Номин нар, 7-10 насны ангилал Атом молекул хөгжөөнт тэмцээнд Тэргүүн байранд М.Нандин-Эрдэнэ, Дэд байранд Д.Анужин нар, 11-14 насны ангилалд танин мэдэхүйн АХА тэмцээнд Тэргүүн байранд Д.Бунджав, Дэд байранд Г.Гансүлд нар тус тус мэдлэг чадвараараа манлайлан оролцлоо.

scroll to top