Цэнхэр дуулгат баатрууддаа баярын мэнд хүргэе

Sundanchid-6v9os0pjwdpa1fwd3vdmafi1fxa6mtad109yxm1qkhs-7527pzvc81qeoxmgaztfo1gnp2xrwkz0l8leuj45t8g.jpg

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс 1948 оны тавдугаар сарын 29-ний өдөр баталсан мандатын үндсэн дээр Израиль Арабын хоорондын зэвсэгт мөргөлдөөнийг түр зогсоох, гэрээний хэрэгжилтийг хангах зорилготойгоор анхны энхийг сахиулах ажиллагааг эхлүүлсэн түүхтэй.

Улмаар НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы 2003 оны А/57/129 дүгээр тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын 29-ний өдрийг Олон улсын энхийг сахиулагчдын өдөр болгон тэмдэглэдэг уламжлал тогтжээ.

Харин Монгол Улс Засгийн газрын 2012 оны 140 дүгээр тогтоолын дагуу энэхүү түүхэн өдрийг жил бүр тэмдэглэж эхэлсэн юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчний Зэвсэгт хүчний болон Төрийн цэргийн байгууллагуудын бие бүрэлдэхүүн 2002 оноос эхлэн 20 жилийн хугацаанд давхардсан тоогоор 20300 гаруй, түүний дотор 900 орчим эмэгтэй энхийг сахиулагч дэлхийн 10 гаруй улсад НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн байна.

Энэхүү энхийг сахиулах үйл ажиллагаанд тус газраас  2016-2017 онд ахмад, Б.Гаваадамба, 2016-2017 онд ахлах ахлгач Д.Нямжаргал, 2016-2017 онд ахлах ахлагч Х.Ням-Очир, 2017-2018 онд дэслэгч Т.Эрдэнэ-Очир, 2019-2020 онд ахмад Б.Өсөхбаяр, нар нь БНӨСУ, БНХСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн байна.


НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн, Цэнхэр дуулгатан та бүхэнд нийт бие бүрэлдэхүүнийхээ нэрийн өмнөөс “Энхийг сахиулагчдын өдөр”-ийн мэндийг хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

Даян дэлхий амгалан байх болтугай.

scroll to top