Алба хаагчдыг хачигт халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамруулав

284186001_999611727589727_7168524307730308002_n.jpg

Жил бүрийн дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл хачгийн идэвхжил өндөр байдаг.

Үүнтэй холбоотойгоор тус газраас аймгийн Зоонозын өвчин судлалын төвтэй хамтран ой хээрийн түймэрт үүрэг гүйцэтгэх алба хаагчдын албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор “Хачигт энцефалит”-ын халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх вакцинд бүрэн хамруулж, “Хачигт халдвараас урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Ингэснээр хачигт халдварын байгалийн голомтот ойн бүс нутагт үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой юм.

scroll to top