Алба хаагчдад тоон гарын үсэг олголоо

283424014_1221103451964692_7811890089796166670_n-1.jpg

Цахим гарын үсгийн тухай хуулийг мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан иргэдэд тоон гарын үсэг олгож эхлээд байгаа.

Энэхүү ажлын хүрээнд Онцгой байдлын газраас Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран алба хаагчдад цахим гарын үсгийн тухай хуулийн танилцуулга, тоон гарын үсэг олгох үйл ажиллагааг өнөөдөр (2022.05.27) зохион байгууллаа.

Тоон гарын үсэг нь хуулийн дагуу гараар зурсан гарын үсэгтэй ижил хэмжээнд, хүчин төгөлдөр юм.

Түүнчлэн маш өндөр нууцлал бүхий технологийн суурь бүтэцтэй, хэрэглэгчийн хувьд өдөр тутам ашиглаж болохуйц, хэрэглэхэд хялбар, мөн олон төрлийн зардал хэмнэсэн давуу талтай юм.

scroll to top