ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ТӨГРӨГ СУМАНД ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН ДАДЛАГА СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

DSC_0031-Medium.jpg

Өвөрхангай аймгийн Төгрөг суманд энэ сарын 24, 25-ний өдрүүдэд Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч хошууч Г.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургуулийг амжилттай зохион байгуулсан.

Сургуулийг  “Гамшиг, онцгой нөхцөл байдал, аюулт үзэгдэл, ослын үеийн сум орон  нутгийн удирдлагын шийдвэр гаргалт, зохицуулалт, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд астрономийн 48 цаг, оперативын 72 цагийн багтаамжтай 3 үетэйгээр зохион байгууллалаа.

Дадлага сургууль 2022 оны 05 дугаар сарын 24-ний 09:00 цагт “Яаралтай цуглар” дохиогоор эхэлж гамшгаас хамгаалах алба мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байгууллагын нийт 78 бүрэлдэхүүн аранзны үзлэг болон бэлтгэл бэлэн байдлаа шалгуулснаар эхэлсэн.

Сургалтыг гамшгаас хамгаалах тухай хууль, галын аюулгүй байдлын тухай хууль, гамшгаас хамгаалах төлөвлөлт, төлөвлөгөө боловсруулах арга зүй, гамшгийн ерөнхий үнэлгээ хийх журам заавар сэдвээр үе шаттайгаар  зохион байгуулахад удирдах бүрэлдэхүүн 66, мэргэжлийн ангийн 26, ерөнхий боловсролын 65 сурагч, сайн дурын 18 нийт 175 хүн дадлага сургуульд хамрагдлаа.

Өвөрхангай аймгийн Төгрөг сум  нь газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт оршдог, мал амьтны халдварт шүлхий өвчний голомттой  тул цагийн байдлыг орон нутгийн онцлогт тохируулан эрсдэлийн үнэлгээг хийж газар хөдлөлт, хүчтэй цасан болон шороон шуурга, мал амьтны гоц халдварт шүлхий өвчний цагийн байдал өгч Сумын төвөөс 1 км зайд хээрийн дадлага сургууль зохион байгуулан ажиллалаа.

scroll to top