
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Онцгой байдлын газар нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд 40000 (дөчин мянган ) ширхэг мод бут, үүнээс 2022 онд 4000 ширхэг модыг тарьж ургуулах зорилт тавин ажиллаж байгаа билээ.

Тус ажлын хүрээнд өнөөдөр Арвайхээр сумын нийтийн эзэмшлийн хуваарьт бэлдэж арчилсан талбайдаа хайлаас 120 ширхэгийг, улиас 250 ширхэгийг суулгаж усалгаа арчилгааг хийлээ

