TЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 300 ШИРХЭГ МОД ТАРИЛАА

899999.jpg

Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Онцгой байдлын газар нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2030 он хүртэлх хугацаанд 40000 (дөчин мянган ) ширхэг мод бут, үүнээс 2022 онд 4000 ширхэг модыг тарьж ургуулах зорилт тавин ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд Арвайхээр сумын дайргын голд мод үрслэгний 3 га газар, хужирт сумын цэцэрлэгт хүрээлэнд 300ш мод,  Арвайхээр суманд нийтийн эзэмшлийн талбайд 200 ширхэг мод тарихаар бэлтгэл ажлыг хангууллаа.

Онцгой байдлын газрын алба хаагч 2022 оны 04 дүгээр сарын 30-ний өдрөөс эхлэн Онцгой байдлын газрын хашаанд  мод үрсэлгээний талбайг бэлтгэх,  модны нүхийг ухаж, 30 ширхэг улиас, 270 ширхэг хайлаас суулгасан.

Мөн Архангай аймгийн Эрдэнэцагаан сумаас бургасны 4000ш харандаа бэлдэж, Улаанбаатар хотоос 4000ш улиас худалдан авч, үрсэлгээний ажлыг эхлүүлээд байна.

 

scroll to top