ХУРАНДАА Б.БАТБОЛДООР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

DSC_7924.jpg

Өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалт аюулгүй байдлын газрын дарга хурандаа Б.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймгийн Онцгой байдлын  газарт ажиллалаа.

Ажлын хэсгийн ахлагч хурандаа Б.Батболд бие бүрэлдэхүүнд  согтууруулах ундаа, хорт зуршлын талаар мэдээлэл өгч мэдлэг боловсролоо дээшлүүлж ажил албандаа хариуцлагатай байх талаар үүрэг чиглэл өгсөн. Мөн Дотоод хяналт, шинжилгээ үнэлгээ,  аюулгүй байдлын хэлтсийн тасгийн дарга хошууч Б.Нямдорж Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/88 дугаар тушаалыг танилцуулж мэдээлэл өгсөн юм.

Энэ үеэр Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн болон Гал түймэр унтраах аврах 12 дугаар ангийн жолооч нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын гавьяат тээвэрчин” цол хүртсэн ахлах ахлагч Г.Бямбасүрэнд жолооч бүрэлдэхүүнээс төрөн гарсан анхдагч болсонд баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ

scroll to top