ЦЭРГИЙН БАЙНГЫН ТЭТГЭВЭРТ ГАРЧ БАЙГАА АЛБА ХААГЧДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

279298678_1413248552432226_7794229999831576319_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар тус газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангиас тэтгэвэрт гарсан салааны захирагч, ахмад Д.Бямбатогтох, дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч С.Отгончимэг нарт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ боллоо. Дээрх арга хэмжээнд газрын бүрэлдэхүүн болон нийт алба хаагчид оролцож, цэргийн байнгын тэтгэвэрт гарч байгаа 2 алба хаагчдад дурсгалын зүйлийг Онцгой байдлын газар, гал түймэр унтраах аврах 12 дугаар ангийн зүгээс гардуулан өгч, цаашдын ажил амьдралд нь сайн сайхан, эрүүл энхийг хүсэн ерөөлөө.

Тэд хүндэтгэлийн арга хэмжээний үеэр мөр зэрэгцэн ажиллаж байсан хамт олондоо талархал илэрхийлээд шинэ, залуу алба хаагчдад ажлын туршлагаасаа хуваалцаж, дурсгалын зураг татууллаа.

scroll to top