МЭНДЧИЛГЭЭ

Хархорин сум дахь Онцгой байдлын Хэлтэс нь тэртээх Бүгд Найрамдах Монгол Ард Улсын сайд нарын зөвлөлийн 1972 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 157 дугаар тогтоолоор байгуулагдаж байсан бол энэ цаг үед  Гал түймэр унтраах аврах 45 дугаар ангийн түүхт 50 жилийн ойн баяр тохиож байгаа билээ. Энэ байгууллагад ажиллаж байсан үе, үеийн удирдлага, ахмад үеийнхэн, одоо ажиллаж байгаа офицер, ахлагч, нийт албан хаагчид, гэр бүл үр хүүхдүүд, хамтран зүтгэгч Та бүхэнд ой баярын мэндийг  өргөн дэвшүүлье!

 Онцгой байдлын байгууллагын алба хаагч байна гэдэг та бидний бахархал, нэр төрийн хэрэг бөгөөд өндөр үүрэг хариуцлага юм.

   Албаараа, ажил мэргэжлээрээ омогшин бахархсан, эрэлхэг зоригт эрхэм үйлсээрээ үлгэрлэн манлайлагч байхыг Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс түүхт ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Онцгой байдлын сүр хүч үеийн үед мандан бадраг

scroll to top