ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

278075772_1042434550040878_1456678532415679548_n.jpg

“Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” Улсын онцгой комиссын 2022 оны 01 дүгээр албан даалгавар, аймгийн Засаг даргын 01 дүгээр албан даалгаврын хүрээнд ой бүхий Уянга, Бат-Өлзий, Хужирт, Хархорин, Зүүнбаян-Улаан зэрэг сумдад ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдалд үзлэг шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна. Хяналт, шалгалт энэ сарын 29-нийг хүртэл үргэлжлэх юм.

 Илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хяналт, шалгалт, үүрэг чиглэл өгч  Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Г.Балжинням, Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч, Б.Бумбанямбуу нар ажиллаж байна.

scroll to top