
Ерөнхий боловсролын сургуулийн багш сурагчдад өнөөдөр сурагчийн аюулгүй байдал эцэг эх сурган хүмүүжүүлэгч нарын үүрэг оролцоо сэдвээр 24 багш, 21 өсвөрийн аврагч, 28 өсвөрийн сувилагч, 4-12 дугаар ангийн 125 сурагч зөвийг хэвшүүлье сэдэвт сургалтад нийт 198 хүн хамрагдлаа.

Сургалтыг Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо, Нарийнтээл сумын Ерөнхий боловсролын сургууль хамтран зохион байгуулсан.

Сургалтаар гамшгийн тухай ерөнхий ойлголт, Өсвөрийн аврагч бүлгийн үйл ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж, Улаан загалмайн үүсэл хөгжил, дадлага сургууль зохион байгуулан сургалтандаа ашиглах гарын авлага ном, тараах материал болон гамшиг ослоос урьдчилан сэргийлэх хичээлийг сургуулийн захиргаанд хүлээлгэн өглөө.




