“ЗӨВИЙГ ХЭВШҮҮЛЬЕ” УРИАТАЙ СУРАГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ СЭДЭВТ СУРГАЛТЫГ ҮЕ ШАТТАЙГААР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

278800857_707838637334072_2427309238711191621_n-1.jpg

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, эцэг эх асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг дээшлүүлж, зам тээврийн осол, гэмтэл хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зөв дадал хэвшлийн талаар мэдлэг олгох сургалт зохион байгуулан ажиллаж байна.

Сургалтыг Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Бүсийн оношлогоо эмчилгээний төв, Эрүүл мэндийн газар, Улаан загалмайн хороо хамтран Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн дунд бүлгийн 158 сурагчдад энэ сарын 21-ний өдөр зохион байгууллалаа.

Маргааш эцэг эх асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгч нарт сургалт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

scroll to top