УЛБАР ШАР ДОХИОГООР АЛБАНЫ БЭЛТГЭЛ БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАЛАА

DSC_7590-Medium.jpg

Онцгой байдлын газрын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний зорилтыг хэрэгжүүлэх Офицер, ахлагч бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдал, бие бялдар, сэтгэлзүйн тэсвэр хатуужил, цэргийн албыг хэвшүүлэх зорилготой тус сургуульд Онцгой байдлын газрын офицер, ахлагч бүрэлдэхүүн, Гал түймэр унтраах, аврах 12 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын нийт 33 алба хаагчид 04 дүгээр сарын 14-ний өглөөний 05:00 цагт зарлан мэдээллийн “Улбар шар” дуут дохиогоор цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгууллаа.

Сургуулийн хүрээнд алба хаагчдыг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын төвөөс 7 км зайд байрлах дэлгэрэх голын эхэнд хээрийн штаб байгуулан аранзны үзлэг, машин техник, багаж зэвсэглэмж, холбоо зарлан мэдээллийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж хээрийн, байгалийн хүндрүүлсэн нөхцөлд үүрэг гүйцэтгэх, GPS-д цэг оруулж олох, офицер бүрэлдэхүүний тактикийн ажиллагаа “цасан болон шороон шуурга”, “ой хээрийн түймэр” гарсан үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, аврах ажиллагааны  дадлага сургуулийг зохион байгуулсан.

Дээрх дадлага сургуулилтаар албан хаагчдын гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх мэргэжлийн ур чадвар дээшилж, дадлага туршлага нэмэгдэж, цэргийн хэргийн мэдлэг дээшилсэн үр дүнтэй сургалт боллоо гэж албан хаагчид үзэж байна.

scroll to top