АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

DSC_7129-Medium.jpg

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 8-ний өдөр Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс, гал түймэр унтраах аврах 45 дугаар анги, Хужирт сум дахь Эрэн хайх аврах бүлэг, Улсын нөөцийн 136-р салбарын үйл ажиллагаатай танилцаж үүрэг чиглэл өгсөн юм.

Онцгой байдлын газрын дарга д/х Д.Одонбаяр Онцгой байдлын байгууллагын хэмжээнд нэгдсэн менежментийн тогтолцоог гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд нэвтрүүлэн хэрэгжүүлэх ISO 9001-2015, ISO 45001-2018, стандартыг дагаж мөрдөх талаар заавар, зөвлөмжийг нийт  бие бүрэлдэхүүнд өгсөн.

Хархорин, Хужирт сумдын радио станцын бэлтгэл бэлэн байдлыг шалгаж,  Эрэн хайх аврах бүлгийн шинэ барилгын бүтээн байгуулалттай танилцаж инженер техникийн ажилчидтай уулзаж шуурхай чанартай хийх талаар чиглэл өглөө

scroll to top