ТӨЛӨВЛӨГӨӨТ БОЛОН ГҮЙЦЭТГЭЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

277316876_664673301531384_7493786433972239128_n.jpg

Өвөрхангай аймагт үйл ажиллагаа эрхлэж буй Барилгын материал, мод модон эдлэлийн үйлдвэрлэлийн барилга байгууламжид 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 04 дүгээр сарын 02-ны өдрүүдэд гамшгаас хамгаалах хяналт шалгалтыг зохион байгуулна.

Хяналт шалгалтаар Гамшгаас хамгаалах тухай хууль, галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын аюулгүй байдлын стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалт зохион байгуулагдаж байна.

Галын аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж.

  • Ил гал гаргахгүй байх Гал аюулаас урьдчилан сэргийлэх хамгийн эхний дүрэм бол ил гал гаргах байх! Энэ бол үнэхээр энгийн зөвлөгөө, гэхдээ барилгын хог хаягдлаас ангижрахын тулд эсвэл ажилчид дулаацах зорилгоор асаасан бага хэмжээний гал ч гэсэн хяналтаас амархан гарах боломжтой. Хог хаягдлыг шатаахыг хатуу хориглоно! 
  • Ажлын талбайг цэвэрхэн байлгах, хог хаягдлын цэгийг төлөвлөх Хог хаягдлыг ажлын орчноос цэвэрлэж нэгдсэн хаягдлын цэгт ангилан ялгаж хаях,
  • Цахилгааны аюулгүй байдал ажлын явцад ашиглагдах цахилгааны монтаж холболтуудыг зөвхөн эрх бүхий мэргэжлийн цахилгаанчнаар хийж гүйцэтгүүлэн тогтмол засвар үйлчилгээг хийлгэж байх шаардлагатай.
  • Зөөврийн халаагч төхөөрөмж  Зөөврийн халаагч төхөөрөмжийг ажиллах орчинд аюулгүй байрлалд зөв суурилуулах ёстой. Үүнээс гадна хучиж, эзэнгүй орхиж болохгүй ба шатамхай материалаас хол байлгах хэрэгтэй, бүх тохиолдолд шатах тослох материалын ойролцоо байрлуулж болохгүй. Гэрэлтүүлгийг унахаас сэргийлж найдвартай хөл болон тулгуур, тулаас хийсэн байх.
  • Ажлын байранд тамхи татахгүй байх, Тамхи татах цэг нь баригдаж буй барилга болон шатах тослох материал, бараа материалын агуулахаас хол төлөвлөх. Тамхины цэгт ч мөн адил шүдэнз,  тамхины ишийг сайтар унтарсан эсэхийг нягталж хаяж байх.
  • Галын шалгалт Өндөр хэмийн ажилбаруудын дараа халсан тоног төхөөрөмж, ажлын явцад үсэрсэн оч зэргээс гал эхэлж болзошгүй. Тиймээс ээлжийн ажил дуусахаас дор хаяж 1 цагийн өмнө Өндөр хэмийн ажилбаруудыг зогсоож, галын шалгалтыг 30 минутын давтамжтай хийж байх.
  • Галын хор, гал түймэртэй тэмцэх багаж хэрэгслийг байршуулах Галын хор, гал түймэртэй тэмцэх багаж хэрэгслийг барилгын талбайд зөв байршуулах нь учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм.
scroll to top