СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ

DSC_7051-Medium.jpg

Өвөрхангай аймгийн шуурхай штаб /оператив бүлэг/-аас  сумдын засаг дарга нарт үүрэг чиглэл өглөө.

Цахим хурлаар Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний голомттой сумдын нөхцөл байдлын мэдээллийг сонсож шүлхий өвчний халдварын тархалтыг зогсоох ажлыг эрчимжүүлэх чиглэл өгсөн юм.

1. Амьд малын худалдаа, шилжилт хөдөлгөөн, отор нүүдлийн зорилгоор аймаг, сум дамжсан малын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах,

2. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний голомттой сумдын хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид сахилга, хариуцлагатай, сонор сэрэмжтэй үүрэг гүйцэтгэн ажиллах,

3. Хорио цээрийн дэглэмд шилжүүлсэн сумдын мэргэжлийн ангийг томилон  ажиллуулж, хорио цээрийн дэглэмийг мөрдөж ажиллахыг үүрэг болголоо.

scroll to top