ГАЛ УНТРААХ АВТОМАШИНЫ ЖОЛООЧ НАР СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

277292891_1339471243198383_8187501896023367443_n-Medium.jpg

Өмнөд бүсийн төвийн захирагчийн тушаал болон Бие бүрэлдэхүүний бэлтгэл нэгдсэн сургалт төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд 2022 оны 03 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд гал унтраах автомашины 15 жолооч сургалтанд хамрагдлаа.

Сургалтанд Онцгой байдлын газар, Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс, Хужирт сум дахь аврах бүлэгийн жолооч нар 2 өдрийн танхимын болон дадлага сургуульд хамрагдсан юм.

Сургалтыг хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйн дүрэм, гал унтраах дүрэм, Онцгой байдлын байгууллагын тээврийн хэрэгсэлд техникийн үйлчилгээ, засвар хийх журам, автомашиныг тавиуланд байрлуулах, болон гаргах, туг сүлжүүлэх, хөөрөг ажиллуулах, туслах албаны машинд холболт хийх усны эх үүсвэрээс ус соруулах сэдвээр  сургалт, дадлага зохион байгуулан шүүлэг авч мэдлэг чадварыг дээшлүүлэн ажиллалаа.

scroll to top