ГАЛ УНТРААХ ТАКТИКИЙН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

DSC_6642-Medium.jpg

Өвөрхангай аймгийн 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй Хөгжимт драмын театрын барилга байгууламжид хүчтэй газар хөдлөлт болсны улмаас нуранги үүсэж, цахилгаан тасарсны улмаас автомашин осолдож гал түймэр гарсан байдалтай байна гэсэн цагийн байдал дээр тактикийн дадлага сургууль зохион байгуулсан.

Тус сургуулийг Гал түймэр унтраах аврах 12 дугаар анги, Эрэн хайх аврах салбарын 45, Эрүүл мэндийн газрын 15, Цагдаагийн газрын 20 алба хаагч нийт 95 ажилтан албан хаагч 10 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх аврах, гал унтраах дадлага сургуулийг амжилттай зохион байгуулж мэдлэг, дадлага эзэмшүүлсэн.

scroll to top