ГАМШГИЙН АЮУЛЫН ТУХАЙ ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА, СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

DSC_6634-Medium.jpg

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг өнөөдөр 16.00 цагт зохион байгууллаа. 

Өвөрхангай аймгийн хэмжээнд зарлан мэдээллийн 22 дуут дохио, тусгай дуут дохио бүхий 3 автомашин, суурин 2, зөөврийн 4 чанга яригчаар зарлан мэдээллийг хүргэж ажиллахад Аюушбаатарын талбайд 24 Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн нийт 380 ажилтан албан хаагч хамрагдлаа.

Мөн Аж ахуйн нэгж байгууллага, иргэд аюулгүй талбайд цугларч харьяа багийн дарга болон нийгмийн ажилтандаа бүртгүүлэн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад идэвхтэй оролцлоо.  

Онцгой байдлын газар, Эрэн хайх аврах салбар  Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар хамтарсан аврах ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулж  мэргэжлийн ангийн алба хаагчдаар гал унтраах дадлага сургууль хийлгэн мэдлэг чадвар эзэмшүүлсэн үр дүнтэй дадлага сургууль боллоо

scroll to top