УЛС ОРОН ДАЯАР ГАМШГААС ХАМГААЛАХ ДАДЛАГА СУРГУУЛИЙГ “ПҮРЭВ” ГАРАГТ ЗОХИОН БАЙГУУЛНА

79295_1509601-6phdrwa04gi3vaylv46tvvpz02z037vk7zpk6obltfk-745qia6lyy0mtmep4kbrk4kclzewy7oct9lb0yh2s00-745t99oj0muskn2io8o24xbug32vzmf70j9nautfyv4.jpg

Монгол  Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагийг Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр болгох шийдвэрийг гаргасан.

Энэ дагуу гуравдугаар сарын 23-нд Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр тохиож байна.

Харин Засгийн газрын 2011 оны 339-р тогтоолоор батлагдсан Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журамд зааснаар энэ сарын 24-ний өдрийн 16:00 цагт Улс орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргаж, дадлага, сургууль хийнэ.

Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа баг болон аймгийн Онцгой байдлын газар, Хэлтэс, Гал түймэр унтраах, аврах ангийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдана.

scroll to top