АЛБАНДАА АМЖИЛТ ГАРГАСАН АЛБА ХААГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

DSC_6540-Medium.jpg

Зэвсэгт хүчний 101 жил, Монгол цэргийн өдрөөр албандаа амжилт гаргасан алба хаагчдыг шагнаж баяр хүргэлээ.

 Онцгой байдлын газрын нягтлан бодогч С.Оюунбилэг ахлах дэслэгч цолоор, Гал түймэр унтраах аврах 45 дугаар ангийн дуудлага хүлээн авагч Г.Одончимэг ахлагч цолоор, Гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч Б.Чинбат Онц гал сөнөөгч тэмдгээр шагнагдсан бол Онцгой байдлын ерөнхий газрын жуух бичгээр  4, Албаны төлөө II зэргийн тэмдгээр 5, албаны төлөө III зэргийн тэмдгээр 4 алба хаагч тус тус шагнагдлаа нийт алба хаагчдадаа Зэвсэгт хүчний 101 жил, Монгол цэргийн өдрийн цогтой халуун мэндийг хүргэе.  

Урсгасан хөлс, хугасалсан нойр бүхэн нь эх орныхоо төлөө байдаг цэрэг эрс, офицер, ахлагч мөр зэрэгцэн яваа нийт алба хаагчдадаа  цаашдын ажил хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилт хүсэж айл гэрийн ноён нуруу нь байж Эх орон, энхрий үрсийнхээ бахархал нь байгаарай гэж ерөөе.

scroll to top