“ЦЭРЭГ-СПОРТЫН ЦОГЦОЛБОР” ТЭМЦЭЭНД ОНЦГОЙ БАЙДЛЫН БАГ ТАМИРЧИД ДЭД БАЙРАНД ШАЛГАРЛАА

272839573_684233782728668_3938618822497952329_n.jpg

Аймгийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын цогцолбор тэмцээнд Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойг тохиолдуулан төрийн цэргийн байгууллагуудын  дунд “Марш тактик” тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн  энэ сарын 16-нд болж өндөрлөлөө.

Тэмцээнийг Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 101 жилийн ойг угтан аймгийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штаб, Онцгой байдлын газар хамтран зохион байгуулсан юм.

Тэмцээний төрөл: галын бэлтгэлийн норматив, 7.62 мм АКМ-ын буудлага, Гар гранат шидэлт, Химийн норматив, Шархтсан хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, Цэргийн байр зүйн норматив, 5.6 км-ийн марш гүйлт зэрэг нийт 7 төрлөөр зохион байгуулсан.

 Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 12 ангийн салааны захирагч, дэслэгч Г.Сүрэнжав ахлагчтай баг тамирчид “ДЭД” байранд шалгарсан бол хувийн дүнгээр 7.62 мм АКМ төрөлд аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч  Г.Нямсүрэн 2 дугаар байр, мөнгөн медаль, аврагч, гал сөнөөгч, дэд ахлах Д.Ганбаяр СВД Мэргэн бууны төрөлд 3 дугаар байр хүрэл медаль авч амжилттай оролцлоо

scroll to top