АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ХЭЛТЭС, АГЕНТЛАГИЙН ДАРГА НАРТАЙ “ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ” БАЙГУУЛЛАЛАА

275444056_304851451739962_1141781550919970576_n.jpg

Хэлтэс агентлагийн дарга нарт аймгийн Засаг дарга А.Ишдорж хамтран ажиллах гэрээг 2022 оны 03 дугаар сарын 09-ны өдөр байгуулж үүрэг чиглэл өглөө.

Тэрээр сүүлийн хоёр жилийн хугацаанд коронавирусний халдварын нөлөөгөөр төрийн ажил хязгаарлагдмал нөхцөлд удаашралтай явагдсан. Иймд төрийн байгууллагын бүх шатны үйл ажиллагааг эрчимжүүлж, бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан, хугацаанаас хоцрогдож байгаа ажлуудыг богино хугацаанд бүрэн хэрэгжүүлэх үүргийг аймгийн Засаг дарга өгсөн юм.

Мөн аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн, С.Ундрах, аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Ганболд, ТЗУХ-ийн дарга Н.Энхцэцэг нар төрийн байгууллагын үйл ажиллагаанд анхаарах асуудал, нийгмийн салбарын зорилтууд, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр заавар, зөвлөмж өглөө

scroll to top