
Тус газраас Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян, ОБЕГ-ын даргын 2022 оны А/01 дүгээр тушаалын хэрэгжилтийн хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламжийн хэлтэс, Улаан загалмайн хороотой хамтран 2022 оны 03 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах аврах 12 ,45 дугаар ангиудын салаа тус бүрээс 1 алба хаагч буюу 15 алба хаагчийг эмнэлгийн зааварлагч бэлтгэх анхан шатны сургалтад хамруулж болзошгүй гал түймэр, гамшиг ослын үед иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг чадвартай болгохоор бэлтгэлээ.


