“ЦЭРГИЙН ТАКТИКИЙН ТАНИХ ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭГ ХЭРЭГЛЭХ ЗААВАР”, “ДАРГЫН АЖЛЫН ЗУРАГ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАЛАА

5.jpg

Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн А/15 дугаар тушаалаар батлагдсан “Цэргийн тактикийн таних тэмдэг, тэмдэглэгээг хэрэглэх заавар”, “Даргын ажлын зураг” сэдвээр аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын орон нутгийн хамгаалалт, сургалтын офицер, дэд хурандаа Ч.Адъяа Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 12 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдад танхимаар, Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчдад “Zoom” программ ашиглан цахимаар 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдөр 3 цагийн сургалтыг зохион байгууллалаа.

Сургалтаар Цэргийн тактикийн таних тэмдэг, тэмдэглэгээг хэрэглэх заавраас Онцгой байдлын албанд хэрэглэгдэх тактикийн таних тэмдгийг хэрхэн ашиглах талаар сургалтаар зааж сурсан зүйлийг дадлагаар баталгаажуулсан.

Даргын ажлын зураг дээр хэрхэн яаж зөв ажиллах, даргын ажлын зургийг унших, цэргийн байр зүйн талаар алба хаагчдад мэдлэг олгосон.

Сургалтад Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 12 дугаар анги, Эрэн хайх, аврах салбар, Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 45 дугаар анги, Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн нийт 68 алба хаагч хамрагдлаа

scroll to top