ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

274241003_2516025841865642_5153190823369033865_n.jpg

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, албаны бэлэн байдлыг дээшлүүлэх сарын аяны хүрээнд Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамж төлөвлөгөөний дагуу бие бүрэлдэхүүнд шат дараатайгаар сургалт зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Төлөвлөгөөний дагуу 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Онцгой байдлын байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм бусад стандарт, норм дүрмийн хэрэгжилтийг хангуулах сургалтыг аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн Ц.Энхтуяа бие бүрэлдэхүүнд хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлууд сэдвээр 2 цагийн сургалт зохион байгууллаа. Сургалтанд Онцгой байдлын газар, Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс цахимаар холбогдож нийт 85 алба хаагч хамрагдлаа

scroll to top