
Өвөрхангай аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж 2022-2023 онд хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг хэлэлцэж 32 заалт бүхий төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэн ажиллахыг үүрэг болголоо. Мөн зөвлөлийн гишүүдэд гамшгийн менежмент сэдвээр 1 цагийн сургалтыг Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Одонбаяр зохион байгууллаа
