ГЭР ХОРООЛЛЫН 4128 ӨРХӨД ПИЙШИН ЗУУХНЫ БҮРЭН БҮТЭН БАЙДАЛ, ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ХИЙЖ АЖИЛЛАЖ БАЙНА

New-Microsoft-PowerPoint-Presentation-1.jpg

 “Аюулгүй галлагаа” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Өвөрхангай аймгийн  19 сумын гэр хорооллын айл өрхийн галын аюулгүй байдлын стандарт, норм, дүрмийг мөрдүүлэх пийшин зуух, яндангийн галын аюулгүй байдлыг хангуулах, ажлын хүрээнд   Онцгой байдлын газар, Эрэн хайх аврах салбар, Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс, Хужирт сум дахь Эрэн хайх аврах бүлэг, Мэргэжлийн хяналтын газар, ЭБЦТ-ТӨХК, Улаан загалмайн дунд шатны хороо, Бүх шатны Засаг дарга, багийн дарга, хэсгийн ахлагч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр 2022 оны 02 дугаар сарын 15-ний өдрөөс 19 өдрийг хүртэлх хугацаанд гэр хорооллын айл өрхүүдээр пийшин зуухны бүрэн бүтэн байдал болон эрсдэлийн үнэлгээний хуудсыг цахим хэлбэр шилжүүлэн мэдээллийн бааз үүсгэн нийт 4128 өрхийг үнэлээд байна.

Үнэлгээгээр нийтлэг зөрчлүүд илэрч зөрчил дутагдлыг арилгуулах талаар шалган зааварчилж зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

Үүнд: яндангийн залгаа буруу болон стандарт хангаагүй 310 өрх буюу 21,2 хувь, пийшин зуух эвдрэл гэмтэлтэй өрх 236 буюу 16,1 хувь, үнс нурмаа ил задгай асгасан 328 өрх буюу 22,4 хувь, ханан пийшин хөөлдөг нүх буюу хаалга байхгүй 282 өрх буюу 19,2 хувийг эзэлж байна.

Иймд иргэн бүр пийшин зуухны стандартыг мөрдөж эвдрэл гэмтэлтэй пийшин зуух хэрэглэхгүй байх, үнс нурмаа зориулалтын ухсан нүх болон таглаатай төмөр саванд хийж хэвших, хог хаягдлыг ангиллаж хаях, яндангийн залгааг гэр байшингийн дээврээс 70см дээш байх, гэр байшингаа 5 метрээс багагүй зайд байрлуулах, Пийшин зуухыг шалан дээр 10мм зузаантай үл шатах материал дээр байрлуулж зуухны амны хэсэгт 50х70 харьцаатай оч үсэрхээс сэргийлсэн үл шатах дэвсгэрийг байрлуулж өгөх шаардлагатай.  Мөн бага насны хүүхдийг гэр орон байранд нь цоожлох болон бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхийг зөвлөж байна.

Хяналт, шалгалт энэ сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд үргэлжилнэ.

scroll to top